BBC-ийн хэвлэлийн ажилтнууд Бразилд болох Рио 2016 олимпийн наадмыг сурвалжлахаас татгалзжээ. Учир нь тэд Зика вирусын халдвар авахаас айж байгаа гэнэ. Хэд хэдэн сэтгүүлчид спортын сэтгүүлч Ричард Конваег дагаж эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. BBC телевиз бол Их Британи улсын хамгийн том бөгөөд шууд цацалт хийгддэг томоохон телевизүүдийн нэг юм. Тэдний энэ үйлдэл нь бусад хэвлэлийнхэнийг ч мөн айдаст автуулж байгаа юм. Эх сурвалж Sun ” Мэдээж тэд хэнийг ч хүчээр Бразил руу явуулж чадахгүй. Удирдлагуудынх нь хувьд энэ үнэхээр эмзэг сэдэв мөн толгойны өвчин нь болоод байгаа юм” гэж мэдээллээ. Харин BBC телевизийн удирдлагуудаас: “Риог сурвалжлахын тулд бид бүх боломжит арга замыг хайж байна. Мэдээж ямар нэгэн шалтгаантайгаар явах боломжгүй хүмүүс байгаа ба бид сурвалжилагчдаа сайн дурын хүсэлтээр шалгаруулж авч байгаа. Бидний хувьд Рио 2016 олимпийг үзэгчиддээ хүргэх хамгийн сайн боломжит төлөвлөгөөг гаргасан. Мөн бид бие даасан бусад ажилтнуудынхаа талаар хэлэлцэж байна” гэж мэдэгдсэн юм.
Б.Нараа
Үндэстэн агентлаг