Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо намын даргаа томилно

1468820824_7ca3acce115ac6a0big

 Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар өнөөдөр орой хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Нэгдүгээрт: 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,

Хоёрдугаарт: АН-ын даргыг томилох тухай,

Гуравдугаарт: АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,

Дөрөвдүгээрт: АН-ын VI их хурлын товыг зарлах тухай,

Тавдугаарт: АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,

Зургаадугаарт: АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 18 цагт хуралдана.

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …