УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон Ц.Цолмон үүрэгт ажлаа хүлээн авлаа

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн.

DSC_3112_Easy-Resize.com

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүнчлэн Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилсон юм.

DSC_3126

Ийнхүү уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар ажил хүлээлцэн, тамгаа шилжүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байлцсан юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий …