БНАСАУ Өмнөд Солонгост цөмийн цохилт өгөхөөр бэлтгэж байгаагаа мэдэгджээ

315839657901f9dc4f8a21Өнгөрсөн мягмар гарагт гурван баллистик пуужин харавсан нь Өмнөд Солонгосын нутаг дахь АНУ-ын объектуудад цөмийн цохилт өгөх бэлтгэл боллоо гэжСолонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Ийнхүү туршилтын харвалт хийх үеэр “баллистик пуужингийн цөмийн цэнэгт хошуунд суурилуулсан дэлбэрэх төхөөрөмжийн үзүүлэлт болон байны дээрх тодорхой өндөрт түүнийг дэлбэлэх үйлдлийг шалгасан юм” гэж мэдээлж байна.

Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн уламжилснаар, “америкийн цөмийн хэрэгслүүд байдаг Өмнөд Солонгос дахь объектуудад өрсөж цохилт өгөх” нь пуужин харавсны зорилго байсныг БНАСАУ-ын радио мэдээлжээ.

БНАСАУгурван баллистик пуужин туршилтын журмаар харавсныг Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хороо мягмар гарагт мэдээлсэн юм. Харавсан пуужингууд Япон тэнгисийн зүг 600 орчим километр нисч, ингэхдээ пуужингийн нислэгийн ийм алслал нь Өмнөд Солонгосын аль ч цэгт хүрэхэд хангалттайг онцлон тэмдэглэжээ.

БНАСАУ баллистик пуужин дахин харавсан ньНҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолын дагуу хүлээсэн олон улсын үүргийг илт зөрчиж байгаа хэрэг юм гэж Европын холбоо мэдэгдсэн байна.

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …