АНУ мөрдөх хөтөлбөрөө өөрчлөх болсон нь Сноудены гавьяа гэв

snoudin   Алдарт “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тусгай албаны мөрдөх хөтөлбөрийг өөрчлөхөөр болсноо мэдэгдсэн нь уг хөтөлбөрийг дэлхий дахинд илчилсэн Эдуард Сноудены гавьяа” гэж өөрийн хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ “Гэвч Ерөнхийлөгч Обама Эдуард Сноуденд талархахын оронд уг мөрдлөгийн хөтөлбөрийг өөрчлөх талаар эртнээс төлөвлөсөн байсан” хэмээн түүний үйлдлийг шүүмжлээд “Энэ бол үнэхээр инээдтэй хэрэг. Тэгээд ч Сноуден үүнийг илчлээгүй бол ийм хөтөлбөр байдаг тухай хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан. Тиймээс тэдгээр хөтөлбөрийг шинэчилж, өөрчлөх боломжгүй байсан биз. Харин энэ бол Эдуард Сноуден болон түүнийг дэмжигч олны хувьд ялалт боллоо” хэмээн бичсэн байна.

Саяхан Барак Обама 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядлагын дараа гаргасан “Эх оронч үйлдэл” баримтаа өөрчлөх гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Уг баримтад тулгуурлан Америкийн тусгай албаныхан дэлхийн бүх хүнийг мөрдөн шалгадаг байсан юм.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …