Хятадын хамгийн анхны бүрэн автомат удирдлагатай метро-Бээжин хотын Фаншань дүүргийн Яньфан шугамыг энэ оны 12-р сард туршиж, ирэх жилийн эцсээр албан ёсоор үйлчилгээнд явуулж эхлэх юм байна.
Зам тээврийн бүтээн байгуулалтын удирдлагын ХК-ийн танилцуулснаар, бүтэн автомат удирдлагын систем нь метроны аяллын цагийн хуваарийн дагуу маш нарийвчилсан хуваарьтайгаар аялах, зогсох, хаалгаа нээж хаах, цэвэрлэг хийх, гаражиндаа орох зэрэг бүхий л ажлын дамжлагаа автоматаар биелүүлэх юм байна.
Эх сурвалжид дурдсанаар, Бээжингийн метроны 3, 12, 17-р шугамууд болон нисэхийн шинэ метро зэрэг шинээр байгуулах шугамууд нь бүгд автомат системийг ашиглах бөгөөд 2020 он гэхэд автомат удирдлагатай метроны нийт урт 300 километрт хүрэх юм байна.
Хятадын Олон Улсын Радио
Д.Хүчитбаатар