Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-эрдэнийг томилов

DSC_3430

Өчигдөрийн УИХ-ын чуулганаар  шинэ сайд нарыг баталлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр бүхий 11 гишүүнийг сайдаар томилуулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлснийг ийн баталлаа.

Шинэ Засгийн газрын сайд нарыг баталсан учраас Шийдлийн Засгийн газрын сайд нарыг чөлөөлөв.

УИХ-ынх уралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжснээр  Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар томиллоо.

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн магистр
Ажилласан байдал:
1983 – 2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
1999 – 2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирал
2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009 – 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …