Дөрвөн сайдын нэр яригдаж эхэллээ

download

MAH -ын Удирдах зөвлөл өчигдөр 11:00 цагт хуралдаж, дөрвөн яамны сайдыг тодруулна гэж төлөвлөсөн ч хуралдсангүй.

АН-ын зүгээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд нийцүүлэн хурдан оруулж ирэхийг шаардаж байгаа.

Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлэхээр зэхээд байсан ч АТГ-аас дээрх нэр дэвшигчтэй холбоотой албан бичиг ирүүлснээр түдгэлзүүлсэн юм.

Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаагүй ч дөрвөн сайдад хэнийг нэр дэвшүүлэх асуудал яригдаад эхэлжээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байгаа юм байна.

Мөн Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмонг дахин дэвшүүлнэ гэх мэдээллийг ч эх сурвалжууд хэлж байгаа. Ямартай ч МАН энэ удаад дөрвөн сайдаа бүгдийг нь парламентын гаднаас санал болгоно гэх мэдээлэл байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …