400 жилийн түүхтэй ханын зургийг засч сэлбэж байна

f6404ae4a4ed49e38631aab27aaff022

b2fc2130cc2f46a1a24f652d43408435

Бээжин хот 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авсны дараа Бээжингийн Яньчин дүүргийн эртний ханын зургийг сэргээн засах ажил ч эхэлсэн байна. Энэ жил Яньчин дүүргийн есөн ханын зургийг сэргээн засаж байгаагаас Жаншань-Ин суурины Үли-Ин тосгоны ханын зураг цар хэмжээгээр нэлээд том, сэргээн засахад ч бэрхшээлтэй юм. 400 жилийн түүхтэй Лусын хааны сүмийн дотор ханан дах зургийг засаж сэргээхдээ анх удаа хэрчиж авах аргыг ашиглажээ.

475ec529c16b40b09c7d9581e1e55a66

Лусын хааны сүмийн хойд ханан дах зураг нийтдээ 30 гаруй квадрат метр бөгөөд сэргээн засварлахдаа 5-6 хэсэгт хувааж зүсэлт хийж байгаа юм байна. Зүсэлт хийх үедээ хүний нүүр царай, хувцас заслын хэсгээс аль болох зайлсхийхийг хичээсэн юм. Зүсэх багажийг туршлага сайтай, тусгай дадлагажсан ажилтан гүйцэтгэж байна. Бүх ажлыг дуустал 1 сар орчим хугацаа зарцуулна. Ханан зургийг хананаас бүрмөсөн салгасны дараа шууд лабораторид шилжүүлэн, цэвэрлэж, сэлбэн зурах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Сарантуяа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …