Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-оргил үүрэгт ажилдаа оров

said-2-1024x853

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс  ГХЯ-нд тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн өмнөх сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, шинэ сайд Ц.Мөнх-Оргилд ажлын амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1964 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийн магистрантурыг 1996 онд тус тус дүүргэсэн, орос, англи, франц хэлтэй, ГХЯ-нд атташегээс Гадаад хэргийн сайд  (2004-2006) хүртэл дэвшин ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд дэд сайд, Сайдаар ажилласан, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон туршлагатай улс төрч болно.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …