Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсэг байгуулав

download

Ч.Сайханбилэгийн толгойлсон өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө гэнэт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” хэмээх хувийн компанид худалдсантай холбоотойгоор олон нийтийн дунд эргэлзээ үүссэн. Тэгвэл Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн шинэ Засгийн газар хамгийн түрүүнд уг асуудлыг тодорхой болгож, “Эрдэнэт” үйлдвэрийг хэн, хэрхэн авсныг шалгахаар болжээ. Шинэхэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Харин ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулахаар болжээ.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …