Дорнод аймгийн Ардчилсан намынхан хуралдаж даргаараа “АПУ” компанийн ерөнхий захирал П.Батчимэгийг сонгожээ.
П.Батчимэгийн хувьд тэрбээр 2008 оны сонгуулиар НИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдож улстөрд хөл тавьж байсан нэгэн бөгөөд 2012 онд Дорнодоос, энэ онд нийслэлээс УИХ-д хүч үзээд өвдөг шороодож байсан түүхтэй. П.Батчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Орос хэлний багш мэргэжилтэй эмэгтэй бөгөөд 2004 оноос “АПУ” компанийн ерөнхий захирлаар ирж ажиллаж байгаа юм.
Ямартай ч, Дорнод аймгийн АН-ын дарга асан Г.Болдбаатарын хувийн компанид машин бэлэглэж, эхнэрийг нь Бээжингээр аялуулж байсан гэгддэг П.Батчимэг ийнхүү тус аймгийн АН-ын даргаар сонгогджээ.
Нинж