Ши Жиньпин, Ли Кэчян нар халдлагатай холбогдуулан Афганистаны удирдагчдад цахилгаан илгээлээ

b306f8b4c0be48859eed976093c676af

Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нар өнгөрөгч амралтын өдөр Афганистаны ерөнхийлөгч Мохамед Ашараф Гани, ерөнхий сайд Абдуллах нарт тус тус цахилгаан илгээж, Афганистанд ноцтой террорист халдлага гарсанд холбогдуулан цахилгаан илгээллээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин  цахилгаандаа, Кабул хотод ноцтой террорист халдлага гарч, олон хүн амь үрэгдэж гэмтэж шархадсан мэдээг цочирдон хүлээж авлаа. Би Хятадын засгийн газар ард түмний өмнөөс болон хувиасаа амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүс болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд ой гашууг нь хуваалцаж, болгоон тохинуулж байна. Хятадын тал аливаа хэлбэрийн терроризмыг эсэргүүцдэг бөгөөд энэхүү ноцтой террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна. Афганистаны засгийн газар ард түмний терроризмтой тэмцэж улс орныхоо аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг Хятадын тал тууштай дэмжиж байна гэжээ.

1468899027_20160713143636663_72455

Ерөнхий сайд Ли Кэчян цахилгаандаа, “Кабулд террорист халдлага гарч, олон хүн амь насаа алдаж гэмтэж шархадсан тухай мэдээг цочирдон хүлээж авлаа. Хятадын тал энэхүү халдлагын хэргийн буруутанг хатуу зэмлэн буруушааж байна. Хятадын засгийн газрын өмнөөс амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүс болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд ой гашууг нь хуваалцаж болгоон тохинуулж байна. Хятад улс аливаа хэлбэрийн терроризмыг эсэргүүцдэг. Афганистаны засгийн газрын улс орныхоо аюулгүй тогтвортой байдлыг хамгаалан терроризмд цохилт өгөх цуцалтгүй хүчин чармайлтыг бүхий л талаар дэмжих болно гэжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …