Хөрөнгө оруулагчаа хөөдөг хөдөөнийхөн хэзээ юм ойлгоно доо

11111111111112.Шаахайнаас өөр хувцасгүй, шанцайнаас өөр хүнсгүй хятад эр жинчид даган гэлдэрч Да хүрээнд ирээд хөлжсөн түүх уран зохиолд бий. Уран зохиолын гол баатар доншуур худалдаачны дүр төрх өнөөг хүртэл олон хүний сэтгэл зүрхэнд байдаг бололтой. Зарим хүмүүсийн ой санамжид гадны хөрөнгө оруулагч гэхээр харганы ноос түүж хөлжсөн хятад эрийн дүр буудаг байж болох юм. Өнөө цагийн гадны хөрөнгө оруулагчид бол шинэ технологи, санхүүгийн эх үүсвэр, зах зээлийн туршлага авчирдаг болсон.

Тэд жинчид дагаж биш жийп хөлөглөн ирж ажлын байр бий болгож, Засгийн газар маань дийлэхгүй томоохон төслийг хөдөлгөж эхэлсэн. Гэхдээ та бидний зохиосон тоглоомын дүрмээр гадныхан тоглож байна. Харин тоглоом булхайтай, буруу зөрүү болсон бол хянаж чадаагүй, тэдний авлигад өртсөнд бид өөрсдөө л буруутай байж болох шүү. Тийм атал зуднаар тугал үхсэн ч, шороо боссон ч, Туул гол дундарсан ч гадны хулгайч нараас болсон хэмээн шогшрох нөхөд бий болсоор байна. Ингээд нэгэн жишээ өгүүлье.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хэсэг малчид Франц улсын “Арева” группийн охин компани болох “Кожеговь”-ийн ураны хайгуулын ажиллагааг эсэргүүцэх болов. Тэр ч бүү хэл буу барин тэмцэнэ гэдгээ илэрхийлж гадны нөхдүүдийг заналхийлж эхэллээ. Мөн төрийн бус байгууллагын эрхмүүд тэдгээр малчидтай уулзалт, семинар зохион байгуулж, гадныхантай хэрхэн тэмцэж байсан, хөрөнгө оруулагч нарыг яаж дарамталдаг гэх мэт баялаг туршлагаасаа хуваалцаж байгаа юм.Сүүлийн жилүүдэд төрийн бус байгууллагын

TOO толгой эрс өссөн нь хөрөнгө оруулагч нараас үүдэлтэй.

“Арева” групп Монгол Улсын хуулийн дагуу 1997 оноос орж ирсэн юм билээ. Хайгуулын ажил хийх явцдаа 121 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж 200 монгол иргэнийг тогтмол ажлын байраар хангасан. УИХ-аар баталсан Ашигт малтмалын хуулийн дагуу хайгуул хийж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компани л даа. Гэтэл нэгэн малчны хорин тугал үхсэн нь шинжлэх ухааны болоод асар том хөрөнгө оруулалтын эсрэг босох шалтаг болжээ.

Нутгийн иргэд “Бид төрсөн нутгаа цөмийн аюултай бүс болгох- гүй” хэмээн хадуурч байгаа юм. Төрийн бус байгууллагын нөхдүүд тэд нарт семинардахдаа Чернобыль, Фукашимагийн атомын цахилгаан станц, Нагасаки дээр хаясан атомын бөмбөгийн талаар ярьсан байгаа юм.Үүнээс үүдэн нутгийн иргэд зуднаас тугал үхсэн ч хөрөнгө оруулагч “Арева” групп болон уранаас хордсон гэцгээх болжээ. Хэзээнээсээ хэн нэгнээс буруугаа хайдаг зантай л даа. Орон нутгийн удирдлага говь газарт хийсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах үүрэгтэй. Гэтэл иргэний хөдөлгөөний нөхөдтэй нийлчихсэн “Гадны халдан түрэмгийлэгч нараас эх орноо хамгаалах” ариун үйл хэрэгт нэгдчихсэн гүйж яваа юм.

Сумын удирдлага Улаанбадрах суманд уран олборлоод эхэлбэл хүн, малгүй хордоно гэх болжээ. Нэг удаа бөмбөгдүүлж, атомын цахилгаан станцаа “цунамидуулсан” япончуудаас илүү хашир ард түмэн юм. Япончууд тэнэг учраас нэмж атомын цахилгаан станц барих тухай ярьцгааж байгаа бололтой. Нутгийн иргэд гомдлоо “Арева” групп биш УИХ, Засгийн газарт гаргах үндэстэй. Францууд 1939 оны халдан түрэмгийлэгч нар шиг дайраад ирсэн юм биш.

УИХ-ын хурлын гишүүдийн баталсан хуулийн дагуу, Засгийн газрын хаалга тогшсоор орж ирсэн. Иргэний хөдөлгөөнийнхөн, нутгийн иргэд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг гадны компанийн гap хөл болсон этгээд хэмээн цоллож байна. Тэр хүн Засгийн газрын гap хөл болсон учраас амьтан хүнд ад үзэгдэж байгаа хэрэг. Түүнд буруу юу байх бэ. Иргэний хөдөлгөөн, нутгийн иргэдтэй нийлээд “Арева” группийг хөөгөөд явуулчихаж болно. Түүн шиг амархан зүйл байхгүй. Хөгжил дэвциил, шинэ технологийг цуг хөөчихөж магадгүй шүү.

“Арева” группийн охин компани болох “Кожеговь” 121 сая ам.доллараа элсэнд булчихаад гараад зүгээр явчихгүй. Монгол Улсыг Арбитрийн шүүхэд өгчихдөг юм байгаа биз дээ. Хуулийн хүрээнд таатай орчин амлаад хэвтчихнэ. Ийм түүх бий. Хэдэн жилийн өмнө “Хан Ресурс” компанийг ураны хайгуул хийлгэж байгаад хөөгөөд гаргачихсан. Гэтэл өнөөдөр тэрбум ам.доллар нэхээд Арбитрийн шүүхээр явж байгаа билээ. Шүүхийн шийдвэр нөгөө талд гарах юм бол бонд босгох, зээл авах асуудал хүндэрч эхэлнэ.

Гаднын компаниуд гарч явах тусам ам.долларын хүү өсч, хагарсан дугуй шиг төгрөг шалчийж байдаг. “Арева” группийг нэг их оролдолгүйгээр ажиллуулаад баймаар санагдана. Уран олбор- лоод эхэлбэл хөрөнгө оруулалт арав дахин ажлын байр нэмэгдэх юм билээ. Улаанбадрах сум Бор-Өндөр шиг хотын статустай болтлоо томрох магадлалтай. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт л гэхэд ийм аятайхан дүр зураг, ажлын байр байхад нутгийн иргэд юунд эсэргуүцэнэ вэ.

Тэднийг гурав хувааж үзэхэд болмоор юм шиг санагдана. Нэг хэсэг нь шинжлэх ухаан, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд бус иргэнийн хөдөлгөөний “сайн эрс”- ийн ярианд итгэсэн. Нөгөө хэсэг нь гадны компаниудыг дарамтлаад хөөгөөд байвал мөнгө өгчихдөг гэсэн сураг сонсчихсон байдаг. Харин үлдсэн нөхдүүд бол хэнийг ч хамаагүй дагаад гүйж явдаг салхи шиг хүмүүс юм билээ. Тэгээд ч уран, занарын хайгуулын компаниудыг иргэнийн хөдөлгөөний “цөөврүү- дээр” үргээлгэмээргүй байгаа юм. Тун боломжийн техник технологи, хөрөнгө санхүү орж ирэх гээд байгаа хэрэг л дээ.

Гэдсэндээ эмээлээ авчихсан морь шиг туйлж буй ам.долларыг зогсоох ганц арга бол гаднын хөрөнгө оруулагчид. Томоохон сураг дуулдав. Тэр сургаар бараа материалын үнэ өсч буйг манай эх орончид мэддэг болов уу. Нэгэн цагт Монгол руу хөрөнгө оруулах гэж гүйлдэж байсан билээ. “Голсон юм голд орно” гэгчээр Хятадын компаниудаа тойглохоос өөр аргагүйд хүрч байх шив. Хятад улсыг хий дэмий үзэн ядахаасаа илүү том зах зээл, өргөн боломж гэж харах цаг болсон.

Манайхаас бусад орон хөрөнгө оруулагчдыг эвтэйхэн “ивээлгэж” байгаад саачихдаг. Англи улсын орд харш, усан онгоц, хөлбөмбөгийн багийг Оросын олигархууд бараг худалдаад авчихлаа. Гэтэл англичууд Улаанбадрах сумын иргэд шиг буудна, хөөнө гэж сүрийг үзүүлсэнгүй. Харин ч бүр оросуудыг бүх салбартаа хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч байгаа юм. Хэдэн жилийн дараа Оросын баячууд англичуудад шалчийтлаа “соруулчихаад” нутаг буцах нь ойлгомжтой. Байшин барилга, хөлбөмбөгийн багаа аваад явахгүй нь ойлгомжтой. Улаанбадрах суманд ирсэн Францчууд ч ялгаагүй нутаг буцна.

Америкын томоохон компаниуд Энэтхэг, Хятад улсад салбараа нээж байна. Бүгд л энэ улсыг шинэ боломж, том зах зээл хэмээн харж буй нь ойлгомжтой. “Дэм дэмэндээ” гэгчээр гаднын хөрөнгө оруулалтаар “Азийн бар” гэгдэх улсууд хөгжсөн нь хамгийн тод жишээ билээ. Нэгнээсээ хамааралтай болчихсон дэлхийн улс оронд хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд дангаараа хөгжсөн улс гэж үгүй. Хүүхдүүдээ өлсгөж буй хойд Солонгос хүртэл гадны хөрөнгө оруулалтыг ойлгочихсон, татах гээд чармайж байна шүү дээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ / эх сурвалж өдрийн сонин  №196 /4523 /

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …