Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Т.Энхтайваны нэрийг эргүүлэн татахаар болжээ

images1УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайвны тухай хэлэлцэн, нэрийг нь татах шийдвэрт хүрчээ. Иймээс Эрчим хүчний сайдад Н.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. Нэр дэвшигч Н.Ганхүү өмнө нь Түлш эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар ирсэн тул нэр дэвшигчийн асуудлыг дахин ярихаас аргагүй болсон аж.

 Эх сурвалж: dnn.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …