Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваны нэрийг татжээ

Picture 050

МАН-ын Удирдах зөвлөлөөс Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван нарыг нэр дэвшүүлэхээр болоод байсан.

Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас Т.Энхтайваныг дэмжээгүй байна. Учир нь, Авлигатай тэмцэх газраас Т.Энхтайванд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх тайлбарыг өгсөн тул түүний нэрийг эргүүлэн татахаар болжээ. Харин түүний оронд Эрчим хүчний сайдаар П.Ганхүү хэмээх залууг нэр дэвшүүлэхээр болжээ. Түүний хувьд Австрали Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд өмнө нь Эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм байна.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …