МАН-ын бүлэг хуралдаж, Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн учраас нэрийг нь эргүүлэн татсан. Улмаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Пүрэвжав овогтой Ганхүүг дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжсэн байна.
П.Ганхүү нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин аж. Тэрбээр эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн гэнэ.
zaluu.com