Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А. Цогцэцэгийг 96.4 хувийн саналаар дэмжлээ

DSC_3729

Өчигдөрийн улсын их хурлын анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг  хэлэлцсэн юм.

Эрүүл мэндийн сайдад Аюушийн Цогцэцэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигч А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академи төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой юм.

Тэрбээр 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд тасгийн эрхлэгчээр, 2003 оноос Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм байна.

Салбарын сайдыг томилуулах тухай асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд санал нэгтэй дэмжсэн талаархи тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.

_MG_7862

Ерөнхий сайдын танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Энхболд, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, Б.Жавхлан, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва, М.Билэгт, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.4 хувь буюу 56 гишүүний 54 нь А.Цогцэцэгийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилуулах саналыг дэмжлээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …