С.Зоригийн хэргийн захиалагчид нь одоог хүртэл амьд сэрүүн төрд албан тушаал хашиж байгаа гэнэ

527-14527421441-14-2_700x700

Монгол Улс С.Зориг агсны бэлэвсэн эхнэр Б.Булганыг ямар нэгэн тодорхой тайлбар, шалтгаангүйгээр хууль дүрэм зөрчин байж хүний эрхийг уландаа гишгэн байж олон сар хорьж буй. Олон улсад ингэж хоригдож буй хүнийг “Улстөрийн хоригдол” гэдэг бөгөөд улстөрийн хоригдлуудтай хамгийн зүй бусаар харьцдаг билээ.

Учир нь, тийм хүмүүсийн хувьд Төр “нууц” гэх нэрийн дор бүхнийг хийж, айлган сүрдүүлж, Төр ямар төмөр нүүртэй болохыг үзүүлдэг. Монгол Улсын Төр ч ингэж аашилж буйг Б.Булганы хоригдож буй нөхцөл байдалтай танилцсан хүмүүсийн мэдээллээс ил болсон. Б.Булганыг олон сар ганцаарчлан хорьж, эрүүл мэндийг нь анхаарах нь битгий хэл өрөөг нь 24 цагийн турш гэрэлтэй байлгаж, олны нүдэн дээр ил бие засуулж, тагнуулын байгууллагын ажилтнуудад байцаагдаж, сэтгэл санааны хүнд дарамтад байгаа гэсэн юм. Түүний төлөө УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс ч дорвитой дуугарч чадаагүй. Тэгвэл энэ хугацаанд Б.Булганыг “нууц” гэх нэрийн дор хичнээн удаан хорьж, хичнээн удаан залхаан цээрлүүлэв.

Магадгүй Б.Булган Ардчилсан Монгол Улсын түүхэн дэх анхны улстөрийн хоригдол байх. Түүнийг чухам юуны учир ингэж олон сар хорьж буйд гайхаш тасарсан Олон улсын парламентын холбоо Монгол Улсад албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт, Б.Булганыг ингэж удаан хорьж байгаа нь С.Зоригийн хэрэгт улстөрийн оролцоо байна хэмээх хардах үндэс болж байна гэжээ. Мөн С.Зоригийн хэргийг улстөрийн захиалгат аллага хэмээн үзэж буйгаа Олон улсын парламентын холбоо өөрийн судалгаа, дүгнэлтэд тулгуурлан үзэж буйгаа илэрхийлжээ.

Тэгэхээр олон жил илрэхгүй байгаа энэ хэргийн ард улстөрийнхөн, тэр дундаа нэлээд өндөр албан тушаалтай хүмүүс байж мэдэх нь. Тэд хэргийн илрүүлэлт, илчлэлтэд саад хийж байх өндөр магадлалтай. Ерөөсөө 18 жил дарагдсан энэ хэргийн ард байгаа хүмүүс 18 жил төрд өндөр албан тушаал хашсаар ирэв үү гэдэг сонин. Аль эсвэл ямар нэгэн шалтгаан, шантааж байна уу. Магадгүй С.Зоригийн бусармаг аллага зарим нэг хүн, аль нэг хүчин бүр цаашлаад Ардчилсан хувьсгалыг сэвтүүлж ч мэдэх тул ийнхүү хэсэг бүлгээрээ “үе дамжуулан” нуух гэж оролддог, ул мөрийг нь балладаг, шинэ сэжүүр гарч ирвэл түүний талаарх мэдээллийг хамгийн түрүүнд авдаг, хэрхэн баллахаа үгсэн хуйвалддаг байж болох юм.

С.Зоригийг хэргийг олон нийт анхнаасаа л улстөрийн захиалгатай аллага байсан гэж үздэг. Олон улсын парламентын холбоо ч мөн ингэж үзэж байна. Тэгвэл энэхүү захиалгатай аллагын захиалагчид нь амьд сэрүүн тэгээд бүр Төрд өндөр албан тушаал хашиж, бидэнтэй мөр зэрэгцээд хэнэггүй ч үгүй алхаж, сайн хүний дүр эсгэж яваа юм биш биз. Эс бөгөөс хэн эсвэл хэн хэн гэгч хэсэг бүлэг этгээдүүд С.Зоригийн хэрэгт далдаас нөлөөлж, энэ хэрэгт улстөрийн оролцоо байна гэж гаднынхныг үзэхэд хүргэв. Нөгөө талаас дан ганц С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор батлагдсан нь 10 гаруй, батлагдаагүй нь 20 гаруй хүн амины хэргийн гол буруутнууд болох захиалагчид  нь одоог хүртэл Төрд, улстөрийн ертөнцөд байсаар байгаа гэдэгт бат итгэлтэй хүмүүс байсаар байдаг юм. Хамгийн гол нь, Б.Булганыг баривчилж, ингэж олон сар хорих тушаалыг хэн өгөв, түүний цаана л нэг учир байна.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …