2015 онд Хятадын 523 мянга гаруй хүн гадаадад суралцав

097be71b58cc5de1big

Европ Америкад сурч байсан оюутнуудын холбооны Бээжингийн чуулга уулзалт болон 2016 Хятадын гадаадад сурсан оюутнуудын инновац ажил эрхлэлтийн чуулга уулзалт 7-р сарын 31-нд Бээжин хотноо болов.

Хятадын боловсролын дэд сайд Лю Лиминий танилцуулснаар, 2015 онд Хятадын гадаадад сурсан нийт хүний тоо 523.7 мянгад хүрч, 2014 оныхоос 69.9 мянга буюу 13.9 хувиар өсөн нэмэгдэв. Түүнчлэн 2015 онд төрөл бүрийн хэлбэрээр гадаадад суралцаад эх орондоо буцаж ирсэн хүн 409.1 мянга байж, 2014 оныхоос 44.3 мянга буюу 12.1 хувиар нэмэгдэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, 1978 онд Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс 2015 оны сүүлч хүртэлх байдлаар  гадаадад суралцсан нийт хүний тоо 4 сая 42 мянга 100 хүнд хүрэв. Хятад улс дэлхийн хамгийн том гадаадад сурах оюутны эх үүсвэр орон түүнчлэн буцаж ирэх хүний тоогоор хамгийн олон орон болсны хувьд гадаадад суралцуулж мэргэжил дээшлүүлэх нь олон улсын чадварлаг хүмүүсийг бэлтгэх чухал арга барил болж байна.

Урьхан

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …