Америкийн цэрэг Исламын улсад агаараас цохилт өгчээ

agaar916

Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу, Америкийн цэрэг 8-р сарын 1-нд тус орны хилд байрлах хэт даврагч бүлэглэл “Исламын улс”-д агаараас цохилт өгсөн тухай Америкийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Америкийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Петр Күүк мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Америкийн цэрэг “Исламын улс”-ын Ливи дэх төв болон умард нутгийн Сири  хот дахь хэд хэдэн объект уруу “оновчтой дайралт” хийсэн. Удахгүй Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу Сири  хот дахь “Исламын улс”-ад үргэлжлэн агаараас цохилт өгөх болно. Америкийн агаараас дайрах тоо хэмжээ болон дуусах хугацааг Ливийн талын шаардлагын дагуу шийднэ. Ливийн талын хангасан объектыг Америк хянаж үзсэний дараа цохилт өгөх бөгөөд хуурай замын цэрэг томилохгүй гэжээ.

Хятадын олон улсын радио

Д.Хүчитбаатар

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …