”Рио 2016”-д өрсөлдөх царайлагууд

“Рио”-гийн олимп эхлэхэд гурван өдөр үлдлээ. Австралийн “www.boreburn.com” сайт олимпт өрсөлдөх 206 орны 10, 500 тамирчнаас хамгийн царайлаг тамирчдын мэдээллийг нийтэлжээ.

Мишель Женнеке

Австралийн хөнгөн атлетикч. Мишель 2010 оны Дэлхийн залуучуудын зуны олимпийн 100 метрийн саадтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртэж байжээ.  Тэрбээр мөн урлагийн авъяастай билээ.  2012 онд Барселона хотноо зохион байгуулагдсан бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байрыг эзэлж байв.

Пол Уаулт

Австралийн хөнгөн атлетикч. Тэрбээр Лондонгийн олимпт оролцож байсан ч хараахан медалийн эзэн болж чадаагүй байна. Пол тулгууртай харайлтын улсын хоёр удаагийн аварга. Тэрбээр тамирчнаас гадна тамирчнаас гадна модель билээ. “Miss Universe” тэмцээнд оролцож байсан.

Антониа Сандрес

Хорватын үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч. 2005 оноос сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. 28 настай. 2012 оны Лондонгийн олимпийн Хорватын шигшээ багийн хамгийн царайлаг тамирчнаас тодорчээ.

Эллен Хөг

Тэрбээр долоон настайгаасаа хойш хоккей тоглож байна. Эллен 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн олимпиос алтан медаль хүртсэн. 2006, 2014 оны дэлхийн аварга.

Ана Иванович

Сербийн теннисчин. Дэлхийд чансаагаараа зургаад жагсч байна. 2003 оноос теннисээр хичээллэх болсон. 2008 онд Францын нээлттэй тэмцээн, 2010, 2011 онд “WTA”- түрүүлж байсан.

Амила Соло

АНУ-ын хөлбөмбөгийн тамирчин. Хоёр удаагийн олимпийн алтан медальт. 2003 оноос АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багт багтах болсон. Тэрбээр 2009 онд “Шилдэг хаалгач” болсон.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …