Галт тэрэг автомашинтай мөргөлджээ

galt tereg  Автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн хэрэг өнөөдөр өглөөний 07:20 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XI хороо, “Скай резорт” цанын баазын ойролцоох төмөр замын гармаар гарах гэж байсан Камаз маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлджээ. Ослын улмаас хоёр машинист, ачаа ачигч, Камаз маркийн автомашины жолооч зэрэг нийт дөрвөн хүн бэртсэн мэдээлэл байна. “Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд зорчиж байсан хоёр галт тэрэгний нийт 2500 орчим зорчигчийг Хонхорын өртөөнөөс нийслэл рүү автобусаар тээвэрлэхээр болжээ.

Баянзүрх дүүргийн цагдаа, онцгой байдлын хэлтсийнхэн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Автомашин юуны учир галт тэрэгтэй мөргөлдсөн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм.

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. …