Энэ удаагийн хуралдаанаар яамдын дэд сайд нарыг томилсон билээ. 13 дэд сайд нэр дэвшсэн ч Засгийн газрын хуралдаанаас 10-ыг томилсон.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр “Өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна” гэв.
2016 оны төсөвт тусгасан Хүүхдийн мөнгөний хэмжээ дууссан олгогдохгүй байгаа. Тийм учраасХүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны төсөвт тодотгол хийн тусгахыг Сангийн сайдад үүрэг болгожээ.
Мөн ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгохыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилга, Хот Байгуулалтын сайдад даалгасан байна.
Түүнчлэн зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж заримыг нь томилсон байна. Бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны зөвлөлийн хуулийн дагуу томилно гэдгийг тэрбээр хэллээ.
Шинээр томилогдсон албан тушаалтнууд
- БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг
- ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томилсон байна.
- Томилолтын хугацаа нь дуусаж байгаатай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар Л.Амарсанааг /Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан/ томилсон байна.
- Киргизийн Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг томилжээ.