Гэрээсээ их хэмжээний үнэт эдлэл алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал энэ сарын 10-ний өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ү-ийн гэрээс швейцарь цаг, их, дунд, бага гарын мөнгөн аяганууд, “Sony” дижитал зургийн аппарат, цагаан алтан бөгж, , шүрэн толгойтой, алтан нухтай, ясан халбагатай дунд гарын халтар манан хөөрөг, шүрэн нухтай, гуулин халбагатай дунд гарын халтар манан хөөрөг, халтар манан толгойтой, гуулин нухтай дунд гарын халтар манан хөөрөг зэрэг эд зүйл алдагсан байна.
Түүнчлэн тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух иргэн Ц-ийн гэрээс “Grundig” маркийн зурагт, “Lenovo” маркийн зөөврийн компьютер болон дижитал зургийн аппарат зэрэг эд зүйл алдагджээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус шалгаж байна.