“Рио 2016” эхэлсэн өдрөөс эхлэн өчигдрийг хүртэл медаль гардуулах ёслол дээр Хятадын далбааны буруу загварыг ашиглаж байгааг Хятадын төв телевиз CCTV “Үндэсний далбаа бол тухайн улсын гол билэг тэмдэг болдог. Тиймээс ямар ч алдаа байх ёсгүй” хэмээн мэдээлжээ.
Энэ тухай мэдсэн Хятадууд зохион байгуулагчдад гомдол гаргасан боловч одоо болтол солигдохгүй байгаа юм байна.
Гол асуудал нь стандарт далбааны дөрвөн жижиг таван хошуу нь төвийн том таван хошуугаа чиглэж налсан байдаг. Тэгвэл алдаатай далбаан дээр эдгээр таван хошуунууд бүгд эгц босоо чиглэлтэй байгаа юм. Хятадын тал “Рио 2016”-гийн зохион байгуулагчдыг алдаа гаргасанд буруутган даруй засахыг шаардсаар байгаа аж. Харин Бразилийн тал бүх орны далбааг нэгэн гадаадын компаниас худалдаж авсан тул тэр компанитайгаа холбогдон засуулахаар хөөцөлдөж байгаа нь үр дүн муутай байна хэмээн тайлбарлалаа.
dnn.mn