Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминтай уулзав

1b29b2af17636210cc1e00170debdae7

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд, Монгол Улсын шинэ Засгийн газар хоёр талын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц болон нийгмийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай зарим асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулах, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг сэргээхийн нь чухал байгааг онцлон тэмдэглэв.

54c0aa4e814618a5b07c37d0078d8182

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянд өөрийн мэндийг уламжилж, түүний Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …