Риогийн олимпийн жүдо бөхийн шүүгчээр ажиллаж буй М.Бөхбат МУГТ Д.Сумъяа, Бразилийн тамирчин Рафаела Силва нарын барилдааны талаар твиттерт тайлбар өгчээ.
Тэрбээр “Дүрмийн дагуу ханцуй атгасан бол гараар хөлөнд хүрч болно” хэмээжээ.
Алтан медалийн төлөөх барилдааныг Японы шүүгч шүүсэн бөгөөд Монголчууд түүний шүүлтийг шударга бус боллоо хэмээн ихээхэн шүүмжилж байгаа юм.
Тэгвэл Монголоос төрсөн олон улсын шүүгч М.Бөхбат барилдааныг дүрмийг дагуу болсон хэмээн тайлбарлав.