“Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт сарын дараа болно

22ada272ccb44085a1c9a339b3b4f795

“Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт нэг сарын дараа болно. Зохион байгуулагч Ханжөү хот бүх хүчээ төвлөрүүлэн, дээд уулзалтын бэлтгэл ажлуудыг хийж  байна.

Ханжөү хотын иргэн 70 хүрсэн өндөр настан хатагтай Хао Шючинь энэ зун маш яаруу байлаа. “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын хорооллын сайн дурынхны хувиар, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, тэрээр өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын ойр орчмоор бараг 3 цаг гаруй эргүүл хийнэ. Хэдийгээр зуны халуун боловч настанд ядаргаатай санагддаггүй, ажлаа хичээн гүйцэтгэсээр. Тэрээр хэлэхдээ, “Их 20”-ийн бүлгийн дээд уулзалт манай Ханжөү хотод зохиогдох болсон нь манай хотод маш их өнгө гэрэл, итгэл зоригийг олгосон юм. Энэ бол 20 орны олон улсын дээд уулзалт. Ханжөү хотын иргэний хувиар үүнд сэтгэл маш өндөр байна. Би хорооллын сайн дурынхны ажилд оролцож, “Их 20″-ийн бүлгийн дээд уулзалтад үйлчлэхэд бэлэн байна. Өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын аюулгүй байдал, эв зохицлын төлөө өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах  болно” гэжээ.

0ff35a4db0504d8a81ec46bff9c2efb1Тус  хуралд зориулан тусгайлан орчуулагч,  үйлчлэгч зэрэг 1000 гаруй холбогдох хүмүүсийг бэлтгэж дуусаад байна. Сайн дурын ажилд бүртгүүлсэн 26 мянга гаруй хүний дотроос 4000 шахам хүнийг шалгаруулан сонгожээ.

Ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …