Монгол Улс медалийн чансаагаар 24 дүгээрт эрэмбэлэгдлээ

f6180897afdcef30original

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдрийн тэмцээнд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Р.Сильвад оноогоор ялагдаж мөнгөн медал хүртсэн билээ.

Түүний энэхүү амжилтаар Монгол Улс медалийн чансаагаар дэлхийд 24 дүгээр байрт орж ирлээ. Ингэснээр Монголчууд Дани, Франц, Индонез, Филиппин, Өмнөд африкийн бүгд найрамдах улс  зэрэг улс орнуудтай эн зэрэгцэн явж байна. Риогийн олимпд нийт 200 гаруй улс оролцож байгаагаас өнөөдөр 33 улс нь медаль хүртээд байгаа юм.

103263

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …