СХД-ийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томиллоо

147071229757a949e9c7ec3

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд хэд, хэдэн томилгоо хийлээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон аж.

Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, тус албан тушаалын сул орон тоо гарсантай холбогдуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан зарлах юм байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргыг томилох хүртэл нийслэлийн Засаг даргын Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөх Э.Болормаад тус албан тушаалыг хариуцуулжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …