Ц.Сандуйг огцруулахаар төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ

1462868417573199c1172aa

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын дарга Ц.Сандуйг огцруулах талаар иргэдийн хурлын төлөөлөгчид  гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тодруулбал “Сонгуулийн үеэр дэлгэгдсэн түүнтэй холбоотой 60 тэрбум төгрөгийн албан тушаалын наймааны асуудал, мөн нийслэлийн хууль бус газар олголтонд нэр нь холбогдcон цаашлаад  шинэ албан тушаалын халаа, сэлгээ томилгооны асуудал зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болж байгаа хэмээн үзэж НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах шаардлагатай” гэсэн бичигт  хурлын төлөөлөгчид гарын үсгээ зурж эхлээд байгаа байгаа аж.

Хэрэв нийт төлөөлөгчдийн 50 гаруй хувь нь тус бичигт гарын үсэг зурвал Д.Сандуйг огцруулах асуудлыг төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцэх боломжтой болох юм байна.

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …