Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар гурван дэд сайдыг томилох бололтой. Өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр, ХХААХҮ-ийн дэд сайад нэр дэвшсэн Т.Аубакар, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвсэн Г.Тэнгэр нарыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Тиймээс тэднийг томилохоос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат татгалзаж, оронд нь өөр хүмүүс оруулж ирсэн.
Тухайлбал, ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг нарын нэрийг оруулж ирж, Барилга хот байгуулалтын дэд сайдад Зүүний хүчний холбооноос татахаар болоод байгаа аж. Зүүний хүчний холбоо гэдэг нь Шадар сайд У.Хүрэлсүхийн фракц бөгөөд У.Хүрэлсүх өөрийн хүнийг оруулж ирэхээр болсон аж. Харин Ж.Сауле, Б.Батцэцэг нар нь М.Энхболдын фракцад харьяалагддаг аж. Юутай ч, гурван дэд сайдад энэ удаад эмэгтэйчүүд түхлүү буюу хоёр эмэгтэйг нэр дэвшүүлээд байна.