Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

11d4d750d6d43d94588034ae698c95fd

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирсэн Элчин сайд, ноён Ш.Дуппелд баяр хүргэн, хоёр улсын хамтын ажиллагаа, тогтоосон уламжлалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв. Мөн Монгол-Германы ашигт малтмал технологийн дээд сургуулийн үйл ажиллагаа удахгүй эхэлж, тэнд сурч төгссөн үндэсний боловсон хүчнүүд Монгол Улсыг байгалийн баялгаа ашиглан хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Түүнчлэн ХБНГУ-ын тэтгэлгээр тус улсад суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг элчин сайдаас хүслээ.

8746f2e40ea8bf0c0a27b3195ec40487

Элчин сайд Ш.Дуппел, манай хоёр улсын харилцааг эдийн засгийн салбарт хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд ирэх 12 дугаар сард болох Монгол-Германы засгийн газар хоорондын комиссын хуралдаанд хоёр тал сайтар бэлтгэж, улмаар хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт өндөр төвшинд хөгжих  боломжтойг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …