2012 оноос хойш ажилд орсон чадваргүй төрийн албан хаагчдыг ажлаас халах гэнэ

images

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш Нийслэлийн харъяа Төрийн байгууллагуудад ажилд орсон төрийн албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн гэнэ. Энэ нь Төрийн албан хаагчдыг чадавхижуулах нэрийн дор явж буй ажил аж.

Харин 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хомроглон халахын эхлэл болж магадгүй хэмээн төрийн албан хаагчид ярьж байгаа юм байна.

Гэхдээ Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс ажилдаа тэнцэхүйц чадвар, боловсролтой төрийн албан хаагчдыг ажлаас халахгүй байх чиг баримталж байгаа бөгөөд “мэргэжлийн” тодотголтой ажиллах төрийн байгууллагуудаас арын хаалга, танил талаар ажилд орсон, чадваргүй, боловсролгүй хүмүүсийг шигших бололтой.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …