Төрийн нарийн бичгийн даргын суудал 500 саяын үнэтэй юу

527-1471227602төрийн-албаны-зөвлөл
МАН-ын томилгоо Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгааг АН шүүмжилж байгаа. Иймээс зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/-ын томилгоог сонгон шалгаруулахаар болсон гэсэн яриа тус намын дотроос гарч байв.
Тэгвэл Засгийн газраас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлтгэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн баасан гаригт ирүүлжээ.
Гэхдээ сонгон шалгаруулалт шударга болно гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлөөс томилгоог нууцаар тодруулж эхэлсэн. Төрийн нарийн бичгийн даргын суудлыг 500 саяас нэг тэрбум хүртэл үнэлж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд дуулдаж, хэвлэлүүд дурдаад эхэлжээ.

Санал болгох мэдээ

Брэд Питт “болчимгүй” найруулагчтай гар зөрүүлж байжээ

Холливууддад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шуугиан тарьсан алдарт найруулагч Харви Вайнштейн жүжигчин Брэд Питтэй гар …