Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна

e7283ca26964fcbecaa3bf9a86f1fe68

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө. Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт 18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Хоёрдугаарт үйлдвэржилтийн ажлаа хийхээр төлөвлөж байна.

Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Төсвөө эрүүлжүүлэх, төлбөрийн тэнцлийг тогворжуулах, балансжуулах, хөгжлийн бодлогыг дэмжих зэргийг энэ хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлнэ. Ажлын хэсэг бүрдсэн байгаа. Хөтөлбөрөө, төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Монгол Улсын хувьд яг одоогоор бэлэн хэрэгжүүлчих ТЭЗҮ нь бэлэн болсон хөтөлбөр, төсөл алга. Тийм учраас тодорхой эх үүсвэр болж, том төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Бид хүнд худлаа хэлээд, өөрсдийгөө хуурч хэрэггүй гэж үзсэн. Бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг албаар засч, залруулснаас үүдэлтэйгээр эдийн засагт учрах хохирол маш их. Засч, залруулсан мэдээлэлтэйгээр ажлаа хийгээд, тэр үр дүнд хүрэхэд хэцүү. Бид өөрсдийгөө толинд хараад, царай муутай байхаар толио хагалчихаж болохгүй. Толио хагаллаа гээд царайлаг болохгүй” гэсэн юм.

Ч.Ган

Zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …