АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон “Исламын улс”-тай хийх тэмцэлд Америкийн зүгээс хэрхэн оролцох талаарх өөрийн төлөвлөгөөг танилцуулсан байна.
Түүний бодлоор, орон нутгийн хүчнийхнийг дэмжих зорилгоор агаараас цохилт өгөх, Интернетээр дамжуулж залуусыг ятгаж уриалахыг оролдож буй исламчуудын үйлдлийг таслан зогсоох зэрэгт гол анхаарлаа хандуулна гэжээ.
Харин түүнийг ерөнхийлөгч болсон тохиолдолд АНУ-аас газраар дайтах цэргүүд илгээх эсэх талаар тодорхой зүйл өгүүлээгүй аж.
Мөн тэрээр өөрийн өрсөлдөгч Дональд Трампын “Исламын улс”-тай хийх тэмцлийн талаарх мэдэгдлийг дүгнэн дурдсан байна. Тэрээр Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй өрсөлдөгч нь энэ талаар ямар ч тодорхой төлөвлөгөөгүй, бодит бус хийсвэр зүйлс ярьж байна хэмээн шүүмжилсэн аж.
Эх сурвалж:ZONE.MN