Усэйн Болт: Би хөлөндөө хайртай

67690e_RIOEC8F00STV1_768x432_x974

“Дэлхийн хамгийн хурдан хүн”, “Цахилгаан Болт” гэх мэт нэрээр алдаршсан хөнгөн атлетикийн тамирчин Усэйн Болтын нэгэн ярилцлагыг “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна. Эдүгээ 29 настай тэрбээр хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Риогийн Зуны олимпийн 100 метрийн зайн уралдаанд аваргалж, гурав дахь алтан медалиа хүртээд байгаа юм. Түүнийг тэмцээнд орохын өмнө ээж нь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Риогийн олимпийн дараа хүүгээ гэр бүлтэй болоосой гэж хүсч буйгаа ярьжээ. Ингээд “Дэлхийн хамгийн хурдан хүн”-ий ярилцлагыг уншигчиддаа сонирхуулья.

-Шуудхан асуучихъя. Риогийн олимпод бид танаас ямар амжилтыг хүлээх вэ?

-Гурваас дээш олимпийн алтан медальтай тамирчин. Өнгөрсөн жил би хэдэн сарын турш гэмтэлтэй байсан. Энэ мэт асуудал байсныг хэн ч мэдээгүй. Бээжингийн олимпоос алт авсан. Энэ жил ч гэсэн бэлтгэлээ сайн базаасан болохоор амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй миний амьдралын хамгийн удаан жил болж өнгөрөх шиг боллоо. Ер нь олимпийн жил их хурдан өнгөрдөг юм. Энэ жилийн олимпод түрүүлж, амжилтын амтыг мэдрэхийг хусч байна. Алтан медаль, эсвэл бүтэлгүйтсэн ч бай би сэтгэлээр унахгүй. Удаан хугацааны дараа хумүүс миний буруу биш байсан гэдгийг ойлгох учраас тэр. Зөвхөн өөртөө анхаарал хандуулах болно.

-Олимпийн медальтай үгээгуй ядуу, эсвэл медальгүй чинээлэг байхын аль нь илүү вэ?

-Ямар хэцүү асуулт вэ. Миний бодлоор амжилт, медаль илүү чухал. Хүүхэд байхад надад мөнгө байгаагүй. Гэхдээ түүнээс ч илүү чухал зүйлс намайг хүрээлж байсан. Тийм болохоор Олимпнйн аварга болж, шаргуу хөдөлмөрийнхөө амт, ялалтыг мэдэрч чадаж л байвал ядуу амьдрал миний хувьд асуудал биш.

-Хэрвээ та хүүхэдтэй болбол таны ямар занг битгий өвлөөсэй гэж хүсдэг вэ?

-Залхуу занг. Дасгал сургуулилтаас бусад үед би маш залхуу. Заримдаа зурагт үзэж байхдаа дөрвөн инч хол байгаа зүйлд хүртэл хурэхгүй найзаараа авахуулдаг. Мөн орондоо орсон хойноо буцаж босохоос залхуурсандаа урд хаалгаа онгорхой унтсан тохиолдол ч бий.

-Биеийнхээ аль хэсэгт хамгийн хайртай вэ?

-Хөлөндөө хайртай. Хүмүүс харахад тийм ч сайхан биш л дээ. Зарим залуус “Болт чиний хөл үнэхээр муухай юм” гэж хэлдэг л юм. Харин би тэр үед нь “Үнэн. Гэхдээ чиний хөл чамд хэр их мөнгө олж өгч чадах вэ” гэж асуудаг.

-Та өөрийнхөө гоц авьяасын талаар хэзээ мэдсэн бэ?

-Би бүр хүүхэд байхаасаа л хурдан гүйдэг байсан. Сургуульд байхдаа олон ч уралдаанд түрүүлж байлаа. Гэхдээ Өсвөрийн хөнгөн атлетикийн Дэлхийн аварга болохдоо надад үүнээс ч илүү боломж, авьяас чадвар байгааг мэдэрсэн.

-Тэгэхээр төрөлхийн хурдан гэсэн үг байх нь ээ?

-Төрөлхийн авьяас чадвар заяасан болохоор би их азтай хүн. Гэхдээ одоогийн амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Дасгал сургуулилт хийсний хүчинд би одоо 100 метрт 10-аас доош секундэд хурдалж чадна. Арга техникээ сайжруулж, фитнесс төвд хүнд дасгал сургуулилтыг хийж, байнга бэлтгэлтэй байсны дүнд олимпоос медаль хүртэж чадаж байна.

-Хэн нэгэн танд “хангалтгүй байна” гэж хэлж байсан удаа бий юу?

-Яг ч тэгж хэлж байгаагүй. Гэхдээ заримдаа хүмүүс намайг залхуу хойрго, шоучин гэх мэтээр ярихад нь жаахан бухимддаг.

-Өөр ямар төрлийн спортыг сонирхдог вэ?

-Би крикет болон хөлбөмбөг тоглодог. Хөлбөмбөг тоглож байхдаа би хамгаалагч, эсвэл төвийн тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ хоёр спортоос магадгүй крикетдээ илүү сайн байх. Мэргэжлийнх байсан бол одоо илүү сайн крикетер байх байсан болов уу. Магадгүй хамгийн сайн тамирчин ч болж болох байсан гэж би боддог юм.

-Харин хамгийн муу спортын тухайд?

400 метрээс дээшхи зайн уралдаан. Марафон бил үү. Надад ямар ч боломж байхгүй.

-Таны спортын шүтээн хэн байв?

-Ямайкийн ойрын зайн тамирчин Доналд Карриг шүтдэг. Би бас Манчестер Юнайтедийн шүтэн бишрэгч.

-Хэр сайн тогооч вэ?

-Өндөг шарж омлет хийж чадна. Ер нь өглөөний цайгаа бол өөрөө бэлдчихнэ гэж ойлгоход болно.

-Медалиудаа хаана хадгалдаг вэ?

-Медалиудаа банкинд хадгалж байгаа. Тэднийг хаяж чаддаггүй юм. Нэг удаа Дэлхийн аваргын медалиудаа хаана хадгалснаа мартаад хэдэн сарын турш хайсны эцэст олж билээ. Гэтэл миний шүүгээнд байсан шүү.

-Юу  хамгийн их уурыг тань хүргэдэг бол?

-Хүмүүс өглөө бүр 09:00 цагт манай хаалгыг нүддэг. Тэд намайг сонсдоггүй юм болов уу.

-Харин юунаас аз жаргалыг мэдэрдэг вэ?

-Хоол, уснаас. Наргиа байсан шүү. Гэртээ телевизийнхээ урд, плэй стэйшнтэйгээ, бас оройн хоол, найзуудтайгаа байх миний хувьд жаргал шүү дээ. Охидтой байхдаа ч гэсэн. Гэхдээ царайлаг охидтой.

Б.Даваахүү
Эх сурвалж: Монголын мэдээ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …