Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас монгол улсад суугаа элчин сайд Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа

c8869aadd7f01027c846638f669852de

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолдыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Монгол Улс ИБУИНВУ-тай тогтоосон харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, манай улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Их Британитай 1963 онд дипломат харилцаа тогтоосон гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Британийн компаниуд манай улсын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах сонирхолтой байдагт Ерөнхий сайд талархлаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоход түлхүү анхаарна гэж хэллээ.

ИБУИНВУ-ын Засгийн газрын Чевингийн тэтгэлгээр 16 монгол оюутан суралцуулж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжийг судлахыг Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсыг гадаадад сурталчлах чиглэлээр тус улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREАT” кампанит ажлын албатай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

771f07dae33584cfdc95b90d0a102be5

Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод Британийн ханхүү Харри Монгол Улсад айлчлах урилгатайг дурдаж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …