МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс сайжирч, намын байрандаа очдог болов

 enhbayr bairaaa   Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр чөлөөлөгдөж, эмнэлгээс гарс­наасаа хойш анх удаа намын байрандаа очлоо.

Улсын дээд шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсож, хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зар­лиг гарган энэ сарын 1-ний өдөр өршөөл үзүүлэн ялаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр  биеийн байдал муу гэж  байсан ч зарлиг  гарсан даруйд эмнэлгээс гарч, гэртээ харьсан. Түүнийг га­даадад эмчилгээ хийл­гэх тухай  ойр зуурхан яриг­даж, өнгөрсөн долоо хоногт на­мын байрандаа ирж гишүүд, дэм­жиг­чидтэйгээ уул­зана хэмээж байсан ч нам жимхэн болсон.

 Харин өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр 18:00 цагийн үед намын байрандаа “сэм” ир­сэн юм. Түүнийг очих үед хүү Э.Батшугар болон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Сан­гийн сайд Ч.Улаан болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал зэрэг на­мын нөхөд нь алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин угтсан. Хэдийгээр   эсийн  задрал яваг­­даж,  биеийн  байдал  тун муу байгаа гэж байсан ч эмнэл­гээс гарснаа бодвол харьцангуй дээр­дээ юу гэмээр царай зүс нь сай­жирсан байлаа. Харин энэ үйл явдлыг харсан бид харах ёсгүй зүйлээ харсан бололтой.

Бахим биетэй хоёр залуу “Юун зураг дараад байна. Энэ бол намын нууц. Та нарыг байлгахгүй” гэх үгсээр далайлган биднийг хурдхан шиг явуулахын түүс болсон юм.

М.САНЧИР

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …