Алдаагаа ухамсарласан дөрвөн жил

u3Өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдох нь тодорхой гэгдэж байсан С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй гуравдагч орон зайны хүмүүс дашраараа унасан. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгын намыг УИХ-д нэлээд олон суудал авч, бүр гуравдагч хүчин болно хэмээн итгэж байв. Гэвч 200 сая төгрөгийн үнэлгээтэй гэгдэх бичлэгний асуудлаас болж өөрөө ч унаж, нам нь ч ялагдаж, Л.Эрдэнэчимэг ч ялагдаж ёстой нэг харамсаад барахгүй үйл явдал болсон. Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө болон намынхаа рейтингийг ингэж унагаж, намынхаа гишүүд, нэр дэвшигчдийг “хорлосон” гэгдэх Г.Уянга алдаагаа ухамсарлаж, шинэ хүн болохоор шийдэв бололтой, үсээ хуссан. Манайхан ч яахав, үсээ хуссанаар муу муухай бүхнээс ангижирч, дахин шинээр төрдөг хэмээн үздэг. Тийм ч учраас Г.Уянгыг ингэв үү хэмээн харж байгаа.

Харин түүний нэгэн адилаар “гудамжнаас гаралтай” хэмээн чичлүүлдэг байсан С.Ганбаатар үнэхээр нэг ч дээд сургууль төгсөөгүй, дипломгүй нэгэн байсан нь ил болсон.

2485500d42bd8c2boriginal

Түүнчлэн бакалавргүй түүнийг магистарын цол хамгаалсан гэхэд хэн ч итгэх билээ. Нөгөө талаас, дипломгүй ч дипломтой юм шиг явсан “босоо” явсан Ганбааг хэвтүүллээ хэмээн ихэд шоглонгуй байгаа гэнэ. Тиймээс угийн шазруун, тэмцэгч С.Ганбаатар АНУ-д эдийн засгийн чиглэлээр сурч, бакалаврын дипломтой болохоор шийджээ. Уг нь мань эр дипломгүй ч дипломтой, тэр ч бүү хэл гарын таван хуруунаас давах дипломтой атлаа салаавч өгдөг, 20 мянган хувьсагч ярьдаг эдийн засагч нарын хажууд илүү боловсролтой, илүү хүмүүжилтэй ганц сул тал нь диплом юм болохоор яалтай ч билээ. Тиймээс юун нөгөө намын дарга болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд ялах.

2020 оны сонгуулиас өмнө амжиж “үзүүлэх юм”-тай болохоор сэтгэл шулууджээ. Тэгэхээр мань хүн өнөө маргаашгүй АНУ-ыг зорьж, энэ 9 сарын 1-нээс хичээлдээ суух болов уу хэмээн таамаглаж байна. Тиймээс дэвтэр ном, үзэг харандаа гээд шинэ оюутны мундахгүй их бэлдэх ажилтай байгаа байх. Юутай ч, Дарханаас баараггүй ч, дипломгүй С.Ганбаатар олон нийтийн шүүмжлэлийг хүлээж авсан бололтой сурахаар болжээ.

Нинж

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …