МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж ашиг олох талаар ярилцаж буй баримт бүхий бичлэг олдсон тухай мэдээлэл гараад байгаа. Мөн энэ бичлэгийн үнэн бодит эсэхийг шалгуулахыг хүссэн мэдэгдлийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Улсын ерөнхий прокурорын газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатад өнгөрсөн зургадугаар сард хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр УЕПГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат уг асуудлаар “Энэ хэргийг харъяаллын дагуу АТГ-т шалгуулсан. АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг энэ сарын 2-нд манай байгууллагад ирүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс хоёр шалтгаанаар татгалзсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нэгт, Тус бичлэг нь эвлүүлэг болохыг тогтоосон. хоёрт Төрийн албыг наймаалцаж ашиг олох зорилгоор хууль бусаар 60 орчим тэрбум төгрөг цуглуулсан зүйл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна” гэж тайлбарлалаа.
Эх сурвалж:Undesten.mn