Хурандаа Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

53958ac83219d1c8fc5773a758f29b8e

Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын даргаар ажиллаж, С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн мэдэгдэж, дараа нь УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суугаад үндсэндээ “сураг тасраад” байсан хурандаа Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлог гүйцэтгэгчээр томилжээ.

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа энэ шийдвэрийг гаргасан бөгөөд түүнээс гадна  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшин нарыг тус тус томилжээ.

Сонирхуулахад, Д.Мөрөн өмнө нь ЦЕГ-ын дарга болон УИХ-ын гишүүнээр ажиллахаас гадна одоогийн томилогдоод буй Гадаадын иргэн, харьяатын газар /хуучнаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар/-ын дарга болон сүүлд МАН-ын Хуулийн газрын даргаар ажиллаж байжээ.

Нинж 

Ugluu-logo-7-1-13

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …