Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ЖАЙКА-ийн Төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд /2016.08.17/ өдөр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Зүүн Азийн Хэлтсийн орлогч дарга Күдо Чихару, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нарыг хүлээн авч уулзлаа._MG_9085

Уулзалтын хүрээнд талууд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх, үүнд Япон Улсын Засгийн газар техникийн ямар төрлийн туслалцаа үзүүлэх боломжтой талаар ярилцаж, санал солилцлоо.

_MG_9097

_MG_9103

Монгол Улсын Их Хурал  2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг батлах Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм.

_MG_9101

Бодлогын уг баримт бичгийг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 2015 оны 09 дүгээр сард НҮБ-аас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-ын үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатайгаар боловсруулан баталсан онцлогтой. Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байр, орлогын эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоог бүрдүүлэх юм.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …