Өвөр Монголд Чингис хааны хар сүлдийн тайлга боллоо

-Чингис хааны хар сүлдийн жилийн их тайлга Ордос хотын Чингис хааны онгонд боллоо-

Наймдугаар сарын 16-ны өдөр буюу билгийн улирлын 7 дугаар сарын 14-ний үдээс өмнө Чингис хааны Хар сүлдийн жилийн их тайлга Өвөр Монголын Ордос хотын Чингис хааны онгонд болсон юм.

Хар сүлд бол Их Монгол Улсын гурван их туг сүлдийн нэг бөгөөд нөгөө хоёр нь цагаан сүлд болон алаг сүлд юм.

Хар сүлдийн жилийн их тайлгыг мөн Хар сүлдийн тасман тайлга гэж нэрлэдэг. Хар сүлдийн тайлгад жилийн их тайлгаас гадна улирлын тайлга, сарын тайлга гэж байдаг.

Төгс

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …