Өглөөний цай уугаагүй хүүхдийн тархи, бие нь өдөржин хор нөлөөг нь амсдаг

Өглөөний цайгаа тогтмол ууж байх нь хүүхдийн сурлагын амжилт, байх ёстой жиндээ хүрэх үүднээс чухал ач холбогдолтой.

Сүүлийн үед хийсэн нэгэн судалгаагаар Кавказ гаралтай Испаничуудын 42 хувь нь, Африк гаралтай Америкчуудын 59 хувь нь огт өглөөний цай уудаггүй гэсэн дүн гарчээ.

Хачирхалтай нэгэн үнэн энэ судалгаагаар нотлогджээ. Өглөөний цай уудаггүй хүүхдийн тархи, бие нь өдөржин үүний хор нөлөөг амсдаг байна. Өглөөний цай бэлтгэх нь ажил хэрэгч ээж таны хувьд хэцүү санагддаг ч зарим хялбархан хоол хүнсийг бэлтгэж өөрийн ажлыг хөнгөлөх боломжтой.

1- Орой бэлтгэлээ базаа: Өглөө өндөгтэй бин хийх хийе гэсэн бодолтой байгаа бол оройноос зуурмагаа бэлдээд өглөө босонгуутаа л хэдхэн минутын дотор хайрч бэлдээд хүүхдэдээ өгнө. Хажууд нь аминдэмээр баялаг 1 жимс байхад хангалттай.

2- Өглөөний цайг хэтэрхий их хүндрүүлж бодох хэрэггүй. Хөнгөн чанарын, эрүүл, хялбар бэлтгэгдэх хоол хүнс байхад хангалттай. Эрт ажилдаа явах өдрөө хүүхдүүддээ эрдэнэшишийн хатаамлыг халуун сүүнд дэвтээж, гадил жимс нэмэхэд хүүхдэд тохиромжтой, сайхан өглөөний цай дорхноо л бэлэн болчихно.

3- Өглөөний цайгаа бэлтгэж аваад яв. Дээрх зүйлсийг ч хийж амжихгүй гэвэл оройноос талхан завсар бяслаг хавчуулж, 1 жимс, 1 хайрцаг сүү хажуудаа аваад гарахад замын түгжрээнд машиндаа идэж амжина шүү дээ.

Хүн өөрөө л хүсвэл олон төрлийн, хялбар, эрүүл өглөөний цайг бэлтгэж, хүүхдэдээ өдөр бүр өглөөний цай уулгаж хэвшүүлэх боломжтой. Өглөөний цайндаа уургийн агууламжтай хоол хүнсийг идвэл хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өдрийн хоолны цаг хүртэл гэдсийг нь өлсгөхгүй. Иймээс өглөөний цайндаа зайлшгүй өндөг эсвэл өндөгний цагаан, сүү, тараг, бяслаг, самрын нухаш зэргээс оролцуулахыг хичээ. Өдрийн хоолны цаг хүртэл хүүхдээ эрч хүчтэй, тархины үйл ажиллагааг нь соргог байлгая гэвэл жимс эсвэл буудайн талх, хатаасан эрдэнэшиш, улаан буудайн гурилаар хийсэн кекс, жигнэмэг зэргийг идүүлэх хэрэгтэй. Шинэхэн жимсийг тараг эсвэл сүүтэй хольж өндөгтэй гамбир хийж, шинэ ногооноос өндөгтэй шарж аминдэмээр баялаг, тэжээллэг хоол хүнсийг бэлтгэж болно.

Багачуудаа эрүүл, онц сурлагатай байлгахын тулд та өглөөний цайны тухайд хэзээ ч залхуурч болохгүй шүү. Аль болох хялбар, амархан хоол хүнс бэлтгэхийн тулд өөрийгөө дайчил.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …