Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян өчигдөр Бээжинд Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чжитай хэлэлцээ хийлээ.
Ли Кэчян АИХ-ын ордонд Аун Сан Су Чжид зориулан угтах авах ёслол зохион явууллаа.
Ли Кэчян хэлэхдээ, төрийн зөвлөх Аун Сан Су Чжитай уулзсандаа маш баяртай байгаа бөгөөд Хятадад айлчилж буйд баяртай байна. Энэ бол түүний Мьянмарын төрийн зөвлөхийн тушаалд орсны дараа Хятад улсыг айлчлалынхаа тэргүүн орон болгож, Мьянмарын засгийн газар, төрийн зөвлөхийн хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг харууллаа, үүнийг Хятад улс сайшааж байна. Тэрчлэн танай энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ.Мьянмарын талтай уламжлалт найрамдлаа үргэлжлэн бэхжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна.
Аун Сан Су Чжи хэлэхдээ, миний энэ удаагийн айлчлалыг халуунаар хүлээн авсан Хятадын талд баярлаж байна, энэ нь Хятад улс хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчилдгийг харуулж байна. Хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэхийг хүсэж байна. Энэ удаагийн айлчлал маань бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр орны ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд үр ашгаа өгнө гэдэгт итгэж байна гэжээ.