Канадын парламентын гишүүнтэй уулзлаа

 Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

_MG_9143

УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаа явж ирснийг дурдаад парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад ирсэн гэлээ. Тэрбээр энэ удаагийн уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэл байна гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлж, энэ салбарт өндөр туршлагатай канад орны туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …