РИО 2016: Хятадууд медалиндаа сэтгэл хангалуун биш байна

851f77d22422cd0f53c2f3bfc6362807

Хятадын хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд нь БНХАУ-ын шигшээ баг тамирчдын Рио 2016 олимпийн наадмаас хүртсэн медалинд сэтгэл хангалуун биш байгаа тухай BBC агентлаг онцоллоо.
Их Британийн усан сэлэлтийн баг тамирчид эрэгтэйчүүдийн усанд үсрэлтийн тэмцээнд алтан медаль хүртэж, БНХАУ-ын тамирчид мөнгөн медаль хүртсэн юм. Энэ талаар Синхуа агентлагийн албан ёсны твиттер хуудаснаа “Тоглож байгаа байлгүй дээ?” хэмээн жиргэсэн аж. Түүнчлэн Рио 2016 олимпийн наадмаас БНХАУ-ын баг тамирчдын хүртээд байгаа медалийн тоо сүүлийн 20 жилд байгаагүйгээр бага үзүүлэлттэй байна хэмээсэн ажээ.
Одоогийн байдлаар БНХАУ медалийн байранд 20 алт, 16 мөнгө, 22 хүрэл нийт 58 медальтайгаар гуравдугаарт бичигдэж байгаа юм. Их Британийн баг тамирчид БНХАУ-ын тамирчдаас хоёр алтан медаль илүү байгаа учир 56 медальтайгаар хоёрдугаар байранд бичигдэж байгаа аж.
zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …